Dark Light
Нийгэм | 2020-08-24

ОХУ-ын хүн ам хоёр саяар нэмэгдэж 145 сая болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-аас гаргасан дэлхийн хүн амын тайланд дурдсанаар өнгөрсөн 2019 онтой харьцуулахад ОХУ-ын хүн ам хоёр саяар нэмэгдсэн байна. Ингэснээр ОХУ-ын хүн амын тоо 145,9 сая болж байгаа юм.

Плехановын нэрэмжит Бүс нутгийн хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны лабораторийн эрхлэгч Елена Егоровагийн үзэж байгаагаар НҮБ-ын гаргасан Оросын хүн амын статистик ийнхүү хоёр саяар нэмэгдсэн нь Крымын оршин суугчдыг ОХУ-ын хүн амд оруулан тооцож эхэлсэнтэй холбоотой ажээ. Крым нь 2014 онд оршин суугчдын санал асуулгаар ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон юм.

НҮБ-ын мэдээгээр 2019 онд Оросын хүн ам 143,9 сая байсан. Гэхдээ ОХУ-ын Үндэсний статистикийн хорооны мэдээ НҮБ-тай зөрж байгаа юм. Оросын статистик мэдээгээр 2019 онд Оросын хүн ам 146,8 сая гэжээ.

 

 Эх сурвалж: МК.ru


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00