Dark Light
Нийгэм | 2020-08-27

МҮОХ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын телевизүүдийн холбоо/МТХ/-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МТХ-ны гүйцэтгэх захирал Т.Ганзул тэргүүтэй NTV, SBN, Mongol HD, UBS телевизүүдийн захирлууд хүрэлцэн ирж, цар тахлын улмаас 1 жилээр хойшлоод буй "Токио-2020" олимпийн наадмыг шууд дамжуулах тухай санал бодлоо солилцов.

Мөн уулзалтаар МҮОХ болон МТХ-ноос хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж, "Токио-2020" Олимпийн наадмыг угтан спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол, соёл, үнэт зүйлсийг түлхүү сурталчлан таниулах нэвтрүүлгүүдийг бэлтгэн 2021 оны 01 дүгээр сараас эхлэн олон нийтэд хүртээхээр тогтов.  

МТХ-нд нийт 16 телевизийн 40 гаруй суваг хамрагддаг бөгөөд энэ нь Монгол улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь тус сувгуудыг үздэг байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00