Dark Light
Нийгэм | 2020-08-31

Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол өнөөдөр 2020.08.31 бүртгэгдэж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлажээ. Тодруулбал, Улаангом сумын харьяат, эрэгтэй өндөр халуунтайгаар энэ сарын 31-ний өглөө аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна.

Одоогийн байдлаар түүнийг Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, өндөр халуурч, 41-ээс буухгүй байгаа аж. Өвчтөнөөс тарваган тахал мөн эсэхийг тогтоох шинжилгээ авч, дээжийг нь Улаанбаатар хот руу явуулсан байна.

Тэрбээр тарвага өвчсөний улмаас ийнхүү өндөр халуурч, улмаар эмнэлэгт хүргэгджээ. Түүнтэй хамт байсан гэр бүлийн хүмүүсийг бүгдийг нь тусгаарлах арга хэмжээ авч, хавьтлуудыг илрүүлж байгаа аж.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00