Dark Light
Нийгэм | 2020-09-02

Нүүрс тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдрийн байдлаар 13-14 мянган машинаар 20 гаруй мянган жолооч нүүрс тээвэрлэж байна. Нүүрс тээврийн жолооч нарыг энэ сарын 15-наас эрүүл мэндийн үзлэгт хамруулж, техникийн бүрэн байдлыг хангах үүднээс оношилгоонд оруулахаар болжээ. "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдалд тэдний эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатай байгааг тээвэрчдийн холбоо болон мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байна. 

 

 

Үүний дагуу жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт оруулахаар болж, энэ ажлыг УУХҮЯ, ЭМЯ хамтран зохион байгуулах аж. Тэдний ажиллах орчныг сайжруулах зорилгоор хилийн бүсэд 2 мянган машины зогсоол бүхий жолооч нар амарч алжаал тайлах цогцолбор төв байгуулж, удахгүй ашиглалтад орох гэж буй талаар УУХҮЯ-наас мэдээлж байна. Цогцолбор төв нь хоноглох байр, халуун усны газартай бүхий л үйлчилгээ авах боломжтой, тохилог аж. Түүнчлэн ЗТХЯ, АТҮТ хамтран нүүрс тээвэрлэж буй ААН, компаниудын үйл ажиллагаа, машин, тээврийн хэрэгслийг аттестатчилж, техникийн үзлэг, оношилгоонд хамруулах аж. Өнөөдрийн байдлаар 13-14 мянган машинаар 20 гаруй мянган жолооч нүүрс тээвэрлэж байна.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00