Dark Light
Нийгэм | 2020-09-02

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Казахстаны Элчин сайд Жалгас Адылбаевтай уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд  Жалгас Адылбаевыг 9 дүгээр сарын 2-нд хүлээн авч уулзаж хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Казахстаны найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд хоёр орон бие биенээ дэмжиж ажиллахыг чухалчилжээ.

Элчин сайд Жалгас Адылбаев хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, соёлын солилцоог дэмжих, эдийн засгийн салбарт тодорхой төслүүд хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн олон улс, бүс нутгийн тавцанд харилцан бие биеэ дэмжиж ажиллахаа нотолсон байна.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00