Dark Light
Нийгэм | 2020-09-04

5 боть үлгэрийн ном зохиосон хүү номынхоо орлогоос 500.000 төгрөгийг Улсын онцгой комисст хандивлажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Наранбаатарын Содбилэг БЗД-ийн “Төгс дэлгэрэх” ЕБС-ийн 5в ангид сурдаг. Тэрээр коронавируст цар тахалаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн үйл ажиллагааг зогсоонтой холбогдуулан цахим хичээлийнхээ хажуугаар үлгэр зохиож эхэлжээ.

 Өөрийн зохиосон үлгэрээ “Ухаант мэргэн” нэртэйгээр цувралаар хэвлүүлэн “Аз хур”, “Мир” номын дэлгүүрүүдэд худалдаалсан байна.

Тэрбээр өнөөдөр номныхоо орлогоос Улсын Онцгой комисст 500 000 төгрөгийг аавын хамт ирж гардууллаа.

Н.Содбилэг хүүгийн зохиосон “Ухаант мэргэн” ном нь 5 боть бөгөөд хоёр нь үлгэийнх, гурав нь комик хэлбэрээр бүтээгдсэн. Үлгэрийн ном нь 9900, комик ном нь 5500 төгрөгөөр худалдаалагддаг гэдгээ энэ үеэр танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16