Dark Light
Нийгэм | 2020-09-04

Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан есдүгээр сарын 3-ны өдрийн 22.00 цагаас эхлэн тус сум руу орох  хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Мөн тус хэсгээр дамжин өнгөрөх автомашиныг зогсоолгүй, шууд явуулж буй юм байна. Он гарсаар Монгол Улсад тарваган тахлын сэжигтэй 16 тохиолдол бүртгэгдсэнээс дөрвөн тохиолдол батлагдсан. 

ЗӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр наймдугаар сарын 27-нд 38 настай эрэгтэй Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж идсэн байна.  Тухайн өвчтөнд халуурах, зүүн гарын булчирхай цочиж, 1.5-2 см хэмжээтэй томорсон зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Үүнтэй холбоотойгоор Тосонцэнгэл суманд хэсэгчлэн хөл хорио тогтоож, ойрын хавьтлын 25 хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулаад байна. Сэжигтэй тохиолдлоос сорьц цуглуулж, хурдавчилсан тестээр шинжлэхэд эерэг гарсан. Тиймээс сорьцыг ЗӨСҮТ рүү өнөө өглөө 05.00 цагт явуулжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00