2020 оны 08 дугаар сарын 28 -ний өдөр СБД –ийн 1 хороонд байрлах Шангрилла зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах Парк кафе хоолны газраас хоол авч идээд 2 хүн хордсон гэх гомдлын дагуу холбогдох улсын байцаагч хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Парк кафе хоолны газрын ажлын байр стандартын шаардлага хангасан, хүнс, түүхий эдийг хадгалах хөргөх хөлдөөх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бүгд температур хэмжих хэрэгсэлтэй, бэлэн хоол салат зуушийг зохих хэмд хадгалж түгээх зориулалтын төхөөрөмжид хадгалсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдсан, тухай өдөр үйлдвэрлэсэн хоолны дээжийг авч тогтмол бүртгэл хөтөлж хэвшсэн байна
Гомдол гаргасан иргэний тухай өдөр идсэн хоолноос дээж авч НМХГ-ийн төв лабораторид 15 сорьцноос нян судлалын лабораторид Escherichia coli, Salmonella spp, бичил биетний ерөнхий тоо, колиформ 4 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулахад 20-2425 тоот сорилтын дүнгээр ямар нэг үүсгэгч илрээгүй байна.
Хохирогч иргэн М.Б нь ХӨСҮТ-д шинжилгээнд хамрагдахад, тухай иргэний бөөлжис болон өтгөнөөс үүсгэгч илрээгүй байна. Иймд иргэн М. Б-гийн Кафе паркийн хоолноос хордсон гэх гомдол үндэслэлгүй байна.
Эх сурвалж : Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар




АДМИН








Нийгэм









