Dark Light
Нийгэм | 2020-09-08

Үс шинээр үргээлэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 22

2020.09.09 ЛХАГВА ГАРАГ

Намрын тэргүүн хөх бичин сарын дөрвөн ногоон хөхөгчин туулай өдөр

Үс засуулбал : Идээ ундаа элбэг олдоно.

Наран ургах, шингэх : 06.22 - 19.17

Барилдлага : Идэр

Шүтэн барилдлага : Хуран үйлдэхүй

Суудал : Хий

Аргын тооллын 9 сарын 9, Лхагва гараг. Билгийн тооллын 22, Чөлөөт эх одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн  наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморын дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, туулай, луу, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00