Dark Light
Нийгэм | 2020-09-09

Нийслэлийн АН-аас НИТХ-ын сонгуулийн талаар мэдээллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилалын төлөөх намуудын нэгдлээс нийслэлийн 2020 оны сонгуульд АН-аас дэвшиж буй нэр дэвшигчдийг танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа

Нэр дэвшигчид маань залуу, эрч хүчтэй, шинэ, хамгийн гол нь хотоо гэсэн сэтгэлтэй хүмүүс юм. МАН засагласан цагаас хойш жилийн хоёр их наядын алдагдалтай ажиллаж нийт 12 их наядын өр тавьж ар түмний нуруун дээр үүрүүллээ. Тэгш бус байдал, орлогын ялгааг арилгах цор ганц зам нь ажлын байр бий болгох гэж тунхаглаж байна. Хөгжилд хүрсэн иргэд, улсын ганц зарчим бол зөв сонголт юм. Энэ сонгуулийг бид МАН- луйврыг тас цохисон, иргэдийн сонголтыг хамгаалах үйлс болгон хувиргана гэж бодож байна.” гэв. АН-ын зүгээс Монголчуудын сайн сайхны төлөө, нийслэлийн хөгжил, дэвшлийн төлөө, ирээдүйн хүүхэд, залуучуудынхаа төлөө иргэнд ээлтэй Улаанбаатар хотыг бүтээх болно гэж онцолсон юм. 

Нийслэлийн МАХН-ын дарга Э. Эрдэнэжамъяан

“Намуудын нэгдэл байгуулахад их цаг хугацаа орсон, олон талын хүчин зүтгэл шаардсан ажил боллоо.Хяналтгүй нэг намын засаглал тогтох аюул нүүрлээд байна. Тийм учраас намууд, нэр дэвшигчид амбицаа тат. Бүгдээрээ нийлж эвсэж ажилла гэсэн үүрэг өгсөн. Төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх, ардчилалыг хамгаалахад ач холбогдолтой сонгууль болох байх” гэлээ.

Шударга иргэдийн нэгдсэн эвслийн нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал 

“Нэр дэвшигчдийн 60 хувь нь магистрын зэрэг, долоон хувь нь докторын зэрэгтэй. Нийт 45 нэр дэвшигчдийн 30 хувь нь гадаадын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн бол үлдсэн хувь нь дотоодын их дээд сургууль төгссөн” гэх албан тоон мэдээлэл хийв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00