Dark Light
Нийгэм | 2020-09-10

Адуундаа яваад сураггүй болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Цахир тэх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ Тус сумын харьяат малчин А /31 настай, эрэгтэй/ 9 сарын 7-ны өдрийн 10:00 цагийн орчим адуугаа “Завхан” голоор гаргаж ирэхээр мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 9 сарын 9-ний өдрийн 16:05 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн хамтран 9 сарын 7, 8-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 9 сарын 9-ний өдрийн 16:05 цагт гэрээс зүүн хойд зүгт 50 км-т “Завхан” голоос мотоциклийг нь олжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 60 км замыг туулан 18:15 цагт очиж, “Цахир тэх” гэдэг газраас “Завхан” голын урсгал дагуу 1 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:41 цагт түр зогсоосон. 9 сарын 10-ны өдрийн 07:15 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00