Dark Light
Нийгэм | 2020-09-10

Зарим шатахуун түгээх станцын түлшний савнаас ус илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ШӨХТГ-аас зохион байгуулсан 2020 оны тавдугаар сараас есдүгээр сар хүртэл хийсэн хяналт шаардлагын танилцууллаа. Мөн шатхуунтай холбоотой асуудлуудыг холбогдох байгууллагууд мэдээлсэн юм. Аж ахуйн нэгжүүд, Монгол улсад газар тосны бүтээгдэхүүн борлуулдаг аж ахуйн эрхлэгчид, холбогдох төрийн болон бусад байгууллагууд дотор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, ЦЕГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Стандарт хэмжэл зүйн газар, Татварын газар, Шатахуун хэрэглэгчидийн газар тус тус оролцов. 

Уулзалтын хөтөлбөрт

-2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн дугаар бүхий удирдамжтай хяналт шалгалтын дүгнэлт 

-2020 оны наймдугаар сарын зургааны өдрийн 0132 дугаар бүхий удирдамжтай хяналт шалгалтын дүгнэлт

-2020 оны наймдугаар сарын гурваны өдрөөс эхлэн үнэ нэмэгдсэнтэй холбоотой асуудал

-2020 оны есдүгээр сарын гурваны 0130 дугаар бүхий удирдамжтай хяналт шалгалтын дүгнэлт

ШӨТХГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг

“ШӨТХГ-аас шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Улаанбаатар хотын үйл ажиллагаа явуулж байгаа 19 нэгжүүдэд түүвэрчлэн шалгахад шатахууны шахалтыг хэмжээ, марк дугаар зөрүүгүй, лац ломбо хөндөөгүй, хэвийн байсан” гэв.

ШӨТХГ-ын Хэрэглэгчдийг эрхийг хагаалаах газрын дарга Ш.Цэрэндулам

“Шатахуун түгээх станцуудад шатахууныхаа үнийг нэмэх албажуулсан тушаал шийдвэр байгаагүй. Үнээ нэмсэн зарим аж ахуйн нэгжүүд борлуулж буй шатахууныхаа үнийг ил тод мэдээллээгүй, хууль журмыг хэрэгжүүлээгүй гэх асуудлууд нийтлэг байсан. Шатахууны урамшуулал нь иргэдэд ойлгомжгүй, тэднийг төөрөгдүүлсэн шинжтэй байсан учраас бүх мэдээллийг хэрэглэгчидэд ил тод байлгах албан тушаалыг өгсөн. Мөн шатахуун тээвэрлэлт, агуулах сав зэрэг нь стандартын хэрэгжилтээр хангадаг эсэхээр хяналт шалгалтыг хийсэн.

“Магнай трейд” ХХК штс 27, “Тэс Петролиум” ХХК штс7, "Петрожамп" ХХК штс 2, "Шунхлай Трейдинг" ХХК штс 32, "Сод Монгол" штс 39 гэх компаниуд хамрагдсан. Эхний дүгнэлтээр “Тэс Петролиум” ХХК штс 7 нь дизель түлш болон А-92 бензиний хоёрдугаар савнаас бохирдол, ус илэрсэн. Хоёрдугаар дүгнэлтээр Шунхлай Трейдинг штс 32-оос усилэрсэн, Петрожамп ХХК штс 2-ын А-92 бензиний савнаас ус илэрсэн гэх мэт дүгнэлтүүд гарсан” гэв.

Монгол Улсын түлш, шатахууны үнэ, түүний бүтэц

Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга Н.Бямбадорж

“Тус шалгалтуудаар лабораторийн шалгалтыг хийж арга хэмжээг авч ажилласан. МУ-д гадаадын улсаас орж ирж буй шатахуунд хяналт шалгалтыг хийсэн. Шинжилгээний хариу одоохондоо гараагүй байгаа. Улаанбаатар хотын шатахуун түгээдэг газруудын шинжилгээний дүгнэлтээр хүхрийн агууламж стандартын түвшинээс их гарсан. Энэ нь агаарын бохирдол үүсгэдэг. Манай улс шатахуун түлшний хувьд гадаадын орнуудаас бүрэн хараат байдаг. Евро-5 дизель түлшийг хэрэглэх тал дээр анхаарах хэрэгтэй байна ” гэж мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00