Dark Light
Нийгэм | 2020-09-14

Мельбурн: Хөл хориог эсэргүүцсэн жагсагчдыг баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Австралийн Мельбурн хотод хөл хориог эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа нар 70 гаруй хүнийг баривчилжээ.

Викториа мужид хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээсээ гарахыг нь хориглосон хатуу хөл хорио үйлчилж байгаа нь иргэдийнх нь бухимдлыг төрүүлж жагсаал хийх болсон байна.

Жагсаалд 250 орчим хүн оролцсон бөгөөд жагсагчдын ихэнх нь догшин авирлаж, цагдаа нарын эсрэг заналхийлж байсан учир баривчилгаа явуулахаас өөр аргагүй болсон хэмээн тайлбарласан байна.

Австралийн хувьд Викториа муж нь коронавирусний голомт болоод байгаа юм. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын 75 орчим хувь нь Викториа мужаас гаралтай юм. Түүнчлэн ковид-19 вирусээр амиа алдсан нийт иргэдийн 90 орчим хувь нь Викториа мужийн оршин суугчид юм байна.

Австрали улсад өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын нийт 26,600 орчим тохиолдол бүртгэгдэж, 803 хүн амиа алдаад байгаа юм.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00