Dark Light
Нийгэм | 2020-09-14

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд "Сумын төвийн шинэчлэл" төслийн нээлт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд хэрэгжиж буй “СУМЫН ТӨВИЙН ШИНЭЧЛЭЛ” төслийн нээлтийн ажиллагаанд оролцож, ажлын явцтай танилцав.   

Төсөл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих ба ажлын хүрээнд Цэвэрлэх байгууламж – 50 м3/хоног, Усан сан–100м3, Гүний худаг-2 ширхэг /Гүний худаг, усан сан, цэвэрлэх байгууламжийг алсаас удирдах SCADA системийг төлөвлөнө/ мөн Гадна ус хангамжийн шугам-5172 у/м, Гадна дулаан хангамжийн шугам-835 у/м, Гадна ариутгах татуургын шугам -3197 у/м, Гэр хорооллийн ус түгээх байр-2 ширхэг тус тус хийгдэнэ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Цагаан зуун” ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна.  

Уг төсөл хэрэгжсэнээр 1014 өрхийг төвлөрсөн дулаан, цэвэр бохир усны шугамд холбогдсоноор ил бие засах газрууд байхгүй болж хөрсний бохирдлыг арилгах, өрхийн гишүүн бүрт ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхээс гадна хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих юм.

Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс аймаг, сум орон нутгийн холбогдох байгууллага болон гүйцэтгэгч байгууллагад ажлыг чанар, стандартын өндөр түвшинд гүйцэтгэж, гэрээний хугацаанд нь хүлээлгэн өгч ажиллахыг чиглэл болголоо.

Эх сурвалж: Барилга, Хот Байгууллын Яам


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00