Dark Light
Нийгэм | 2020-09-14

ЗГ-ын шийдвэрүүд: Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дотооддоо вирус алдаагүй байгаа учир ААН-үүд, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. 

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц. Ганзориг:

"Сургуулиудын үйл ажиллагааг энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлэхээр болсон. Их дээд сургуулиудыг ирэх аравдугаар сарын 5-нд эхлүүлэх байсан бол есдүгээр сарын 21-нээс орохоор боллоо. Хилээ нээх болоогүй. Чартер нислэгүүд үргэлжилсэн хэвээр байна. Одоогоор 12 мянга гаруй иргэд ирэх хүсэлтээ өгөөд байна. 

80 мянга гаруй эцэг эхчүүд хоёр настнуудаа цэцэрлэгт өгөх боломжгүй учраас ажил хийж чадахгүй байна гэсэн гомдол их ирж байна. Тиймээс цэцэрлэгт хамруулах ёстой. Мөн цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалаад Хүүхэд харах үйлчилгээнд өгч болно. Баар цэнгээний газруудын тухайд буцаад хэвийн горимдоо шилжиж байна. Өмнөх шигээ 04.00 цаг хүртэл ажиллаж болно" гэсэн мэдээллийг өглөө. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00