Dark Light
Нийгэм | 2020-09-14

"ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2020" тэмцээний дүн гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

Мөрдөн байцаах алба нь үүсэн байгуулагдсаны түүхт 74 жилийнхээ ойн хүрээнд “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээнийг 2020.09.09-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ. 

Энэ удаагийн тэмцээнд  Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газар, тус албаны 50 гаруй нэгжээс шилэгдсэн 54 мөрдөгчийг оролцуулан хууль эрх зүйн мэдлэг сорих тест, галт зэвсгээр буудах, авто хэрэгсэл, техниктэй харьцах, бие бялдар зэрэг нийт 8 төрлөөр зохион байгуулагдаж дүнгээ гаргасан байна.

Нэгдүгээр байранд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Манлайбаяр, хоёрдугаар байранд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Батхишиг, гутгаар байранд Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалай нар шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00