Dark Light
Нийгэм | 2020-09-15

Шинэхэн докторт хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч, аюулгүй ухааны доктор Ч.Мэндэлмааг өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 Тэрээр “Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын үеийн эрсдэлийг бууруулах боломж” сэдвээр докторын зэргийг хамгаалсан аж.

Шинэхэн докторт хүндэтгэл үзүүлэв

Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гадаад, дотоодод 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүллэг, 10 гаруй судалгааны ажил, төслийн 6 судалгааны ажил, 10 гаруй ном, гарын авлага, улсын нөөцийн чиглэлээр 8 гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг боловсруулсан байна.

  Хошууч Ч.Мэндэлмаа нь Онцгой байдлын албанаас төрсөн дөрөв дэх эмэгтэй доктор болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16