Dark Light
Нийгэм | 2020-09-16

Автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн Өлзийт гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 102 км-т, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ автозамын ажил хийж байсан тус аймгийн харьяат иргэн М /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Ковш” загварын механизмыг тус аймгийн харьяат иргэн Л /44 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан  “Приус 20” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 9 сарын 16-ны өдрийн 01:02 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 102 км замыг туулан 02:50 цагт очиход иргэн Л, Б /58 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын Замын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Ганхуягт шилжүүлж өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00