Dark Light
Нийгэм | 2020-09-21

"Монгол улсын хилээр нэг ч иргэнийг хууль бусаар нэвтрүүлээгүй" гэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 УОК, Хил хамгаалах Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар 22 мянган иргэнийг гадаадаас татан авсан. Мөн одоогоор дэлхийн 46 орноос 10 мянган иргэн нутаг буцах хүсэлтээ илгээсэн байна. Монгол Улсад ажиллах гадны иргэд болох инженерүүд, багш, зэрэг гадны иргэдийг мөн зохион байгуулалттайгаар татан авч байгаа аж. Тухайн аж ахуйн байгууллагаас Засгийн Газарт гаргасан хүсэлтийг үндэслэн энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. 

"Улсын хилээр нэвтэрсэн иргэд зөвхөн Засгийн газар болон УОК-ын шийдвэрийн дагуу нэвтэрнэ. Улсын хилийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн нэг ч хүн байхгүй. Тиймээс олон нийтэд ташаа мэдээлэл тараасан хүмүүс дээр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж  эхэлсэн" тухай албаныхан мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16