Dark Light
Нийгэм | 2020-09-21

"Өргөө" кино театрын зүүн талын замыг энэ сарын 23-наас аравдугаар сарын 2-н хүртэл хаана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

Нийслэлд авто зам засварын ажлууд үргэлжилсээр байна. Энэ зун усархаг бороо их орсны улмаас нийслэлийн гудамж талбай, авто замын олон хэсэгт эвдрэл, гэмтэл учирсан. Үүний нэг нь Өргөө кино театрын зүүн талын авто зам юм.

Иймд Баянгол дүүргийн 13 дугаар хороо "Өргөө"-гийн гудамжны уг авто замыг 2020 оны есдүгээр сарын 23-ны өдрөөс аравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсныг нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ. 

Тус ажлын хүрээнд асфальтбетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах ажлууд хийгдэх тул жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16