Dark Light
Нийгэм | 2020-09-21

Талийгаач охины хоёр талын хавирга хугарч бороолсон, 12 хуруу гэдэс няцарсан байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БЗД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэрт өчигдөр 2020.09.20-нд есөн настай охин нас барсан гэх хэрэгтэй холбогдуулан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг хуралдаж, холбогдох албаныхнаас мэдээлэл сонсч  цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ. Энэ  үеэр ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Дагиймаа урьдчилсан дүгнэлт гарсан талаар мэдээллээ. 

"Талийгаач охины  нүүр дух, зүүн хацарт хуучин зулгаралттай,  баруун зүүн хавирга 2-3 дараалсан  хугаралттай, хугаралт  эдгэж бороолсон байжээ. Мөн  12 хуруу гэдэс няцарсан шархтай, бүдүүн гэдэсний  урагдалттай. Энэ нь тодорхой гадаргуутай зүйлээр цохисны улмаас үүсэх боломжтой. Бүдүүн нарийн гэдэснээс эхлээд дотор эрхтэн нь маш ихээр гэмтсэн, гадаргуутай зүйлээр цохиж гэдэс нь цоорсон учраас доторх агууламж нь биед нь тархаж үрэвсэл үүсгэсний улмаас амиа алдсан  байх боломжтой" гэх тайлбар өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16