Dark Light
Нийгэм | 2020-09-22

Үс засуулвал: Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Намрын дунд сарын хөхөгчин тахиа сарын найман цагаан шарагчин могой өдөр

Үс засуулвал: Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 06.41- 18.48

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 9 сарын 23, Буд гараг. Билгийн тооллын 7, Эрхтний тэнгэрт одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 06 цаг 41 минутанд мандаж 18 цаг 48 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00