Dark Light
Нийгэм | 2020-09-23

Х.Нямбаатар: Талийгаач охин удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Есөн настай охиныг хойд эцэг нь зодож, амь насыг нь хохироосон аймшигт хэрэг 2020 оны 09.20-ны өдөр гарсан. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр: " Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач охин удаа дараа хүчирхийлүүлсэн нь тогтоогдсон. Хүчирхийллийн улмаас нас барсан 9 настай охинд тусламж үзүүлж чадаагүй хүмүүст хатуу хариуцлага тооцохыг Ерөнхий сайд салбарын сайд нарт  үүрэг чиглэл өглөө. Мөн уг хэрэгт дахин ажлын хэсэг байгуулахаар болсон. Энэ асуудал дээр хэд хэдэн байгууллага хамтарч хариуцлага хүлээх ёстой. Хорооны хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлүүд зэрэг байгууллагууд хоёр жилийн хугацаанд ямархуу байдлаар энэ хүүхдэд хяналт тавьж ажилласан бэ гэдэг нөхцөл байдлыг шалгаж тогтооно. ШШҮТ-өөс урьдчилсан байдлаар 9 настай хүүхэд удаан хугацаагаар гэр бүлйин хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00