Dark Light
Нийгэм | 2020-09-24

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цасан шуурга шуурна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 9 сарын 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи секундэд 7-12 метр, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28, 29-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16