Dark Light
Нийгэм | 2020-09-25

19 настай залууг хөнөөн орхигдсон уурхайд булсан нь 3 жилийн дараа тогтоогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд 2017 онд нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн С /19 настай, эрэгтэй/-ын амь насыг хөнөөж, цогцсыг булж хаясан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тул тухайн иргэний цогцсыг тус уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 9 сарын 24-ний өдрийн 16:20 цагт ОБЕГ хүлээн авсан.

Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:32 цагт очиж, 2 м3 шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэний цогцсыг мөн өдрийн 19:06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00