Dark Light
Нийгэм | 2020-09-26

417 сорьцод коронавирусний шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр 417 сорьцод коронавирусний шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 417 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг ЭМЯ мэдээлэв.

Манай улсад коронавирусний нийт 313 тохиолдол бүртгэгдсэнээс 303 хүн эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс 289 хүний ажиглалтын хугацаа дууссан бол гэрийн ажиглалтад зургаа, хяналтад найман хүн байна.

ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 10 хүн эмслүүлж байгаагаас найман хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа аж.

Ташрамд мэдээлэхэд, өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 303 мянган хүн шинээр халдварлаж, 6 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 5 мянга, нас баралт нэг мянгаар нэмэгдсэн байна. Харин 245 мянга гаруй хүн эдгэрчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00