Dark Light
Нийгэм | 2020-09-28

8 настай хүү буугаар тоглож байгаад 6 настай дүүгээ хөнөөсөн хэрэг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бага насны хүүхдүүд галт зэвсгээр тоглож байгаад сум алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн нэгэн сумын эмнэлэгт зургаан настай эмэгтэй хүүхэд буудуулсан шархтай хүргэгдэн ирээд нас барсан байна. Мэдээллийн мөрөөр эрэн сурвалжлахад, уг хэрэг явдал есдүгээр сарын 26-ны өдөр болсон бөгөөд хүүхдүүд тоглож байхдаа буугаар оролдсоны улмаас санамсаргүйгээр сум алдсан болохыг тогтоожээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар "Найман настай эрэгтэй өөрийн дүү зургаан настай эмэгтэй нар хоорондоо тоглож байхдаа ТОЗ-8 маркийн галт зэвсгээр оролдож, буу алдсаны улмаас дүү нь амь насаа алдсан" гэсэн юм. Уг хэргийг одоогоор Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00