Dark Light
Нийгэм | 2020-09-28

Ижил маркийн хоёр автомашиныг 17 настай хүү хулгайлсан нь тогтоогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ижил маркийн хоёр автомашин хулгайд алдагдсан хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ. Хэргийн талаар тодруулбал, тухайн өдрүүдэд Баянзүрх дүүргийн зургаа болон тавдугаар хорооны нутаг дэвсгэрт Тoyota ist маркийн цагаан өнгөтэй хоёр ижил автомашин зогсоол дээрээсээ хулгайд алдагдсан хэрэг гарсан байна. Хэргийн талаар автомашинаа алдсан иргэд цагдаагийн байгууллагад тус, тусдаа дуудлага өгчээ. Мэдээллийн дагуу шалгахад, иргэн Б болон Г-ийн эзэмшлийн Toyota Ist маркийн улсын дугаартай цагаан өнгийн автомашинуудыг тус дүүргийн харьяат иргэн 17 настай, эрэгтэй Т хулгайлсныг олж тогтоосон байна. Одоогоор уг хэрэг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00