Dark Light
Нийгэм | 2020-10-01

“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг байгуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг байгуулж, ажиллах журмыг баталлаа.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлдэг юм.

Зөвлөл нь орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тооцон төлөвлөж,  аливаа аюулт үзэгдэл, осол тохиолдохоос өмнө урьдчилан сэргийлэн, гамшгийн дараа сэргээн босгох үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангаж, ажиллах журам болон бусад хууль тогтоомжуудтай нийцүүлэн шуурхай зохион байгуулан ажиллана гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16