Dark Light
Нийгэм | 2020-10-01

ЖДҮ-г дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХХААХҮ-ийн Сайд З.Мэндсайхан “ЖАЙКА”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүраг хүлээн авч уулзан хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа төслүүдийг танилцуулан хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

“Жайка”-ийн төлөөлөгчийн газар энэ оноос “Төр, хувийн хэвшлийн малын эмч нарыг чадавхжуулах” төслийн II үе шатыг 5 жилийн хугацаатай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, “хөдөө аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах” төслийг эхлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн цар тахлын үеийн эдийн засгийн хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, “2 үе шаттай зээл”-ийн төслийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00