Dark Light
Нийгэм | 2020-12-09

Улаанбаатар, Сэлэнгэ, Архангайд тогтоосон хөл хориог гурав хоног сунгах санал гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Яг одоо Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Үүний дотор улсын хэмжээнд тогтоогоод байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог сунгах эсэх асуудал багтжээ. Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хориог ирэх баасан гараг буюу 2020.12.11 хүртэл сунгасан билээ. 

Тэгвэл Засгийн газрын гишүүдэд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар: "Хөл хориог бүтэн 30 хоног барьж ажиллалаа. Цаашид үйл ажиллагаагаа сайжруулж, ажиллах болно. Халдварын голомтыг хумих, эрсдлийг бууруулах зорилгоор хөл хориог үе шаттай бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт гурав хоногоор сунгах саналыг Улсын Онцгой комиссоос гаргасан. Харин даваа гарагаас хөл хориог цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих саналыг гаргаж байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22