Dark Light
Урлаг соёл | 2026-11-28

СУРАГЧИД ЧЕХИЙН ОЛОН УЛСЫН ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН УРАЛДААНААС МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Консерваторын сурагчид Чехийн олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанаас мөнгө, хүрэл медаль хүртлээ

Бүгд Найрамдах Чех Улсын Усти-над-Лабем хотноо 59 дэх удаагаа зохион байгуулагдаж буй өсвөрийн төгөлдөр хуурчдын нэр хүндтэй “Virtuosi per musica di pianoforte” олон улсын уралдаанд Монгол Улсын Консерваторын (МУК) төгөлдөр хуурын тэнхимийн сурагчид амжилттай оролцож, медалийн эзэд боллоо.

Дэлхийн олон орны авьяаслаг өсвөрийн хөгжимчид чуулсан тус уралдаанд манай сурагчид дараах амжилтыг үзүүлсэн байна:

  • Мөнгөн медаль (I ангилал): МУК-ын 3а ангийн сурагч Дөлгөөний Урин (МУК-ын Мэргэжлийн төгөлдөр хуурын I тэнхимийн багш Цэрэнжигмэдийн Мягмарцэрэн)

  • Хүрэл медаль (I ангилал): МУК-ын 3а ангийн сурагч Ганболдын Бүрд (Доктор Ph.D, дэд профессор, МУК-ын Сургалт бодлого зохицуулалтын газрын дарга Шауетийн Гүльфайруз)

  • Тусгай байр (IV ангилал): МУК-ын 10а ангийн сурагч Нямсүрэнгийн Саруул (МУУГЗ, Хүндэт профессор, Мэргэжлийн төгөлдөр хуурын I тэнхимийн багш Намсрайн Ганчимэг)

Түүнчлэн уралдааны хоёрдугаар шатанд шалгаран амжилттай өрсөлдсөн тус сургуулийн сурагч Содбаатарын Цэлмүүн, Жинхээгийн Нарансүлд, Отгонбандийн Анунгоо, Сэнгээгийн Ариуннандин нарт сургуулийн захиргаа болон тэнхимийн зүгээс баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08