Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Өчигдөр орой Улсын Онцгой комисс хуралдаж, 12 дугаар сарын 14-нөөс буюу Даваа гарагаас Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.
Тэгвэл Засгийн газрын гишүүдэд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөл хориог бүтэн 30 хоног барьж ажиллалаа. Цаашид үйл ажиллагаагаа сайжруулж, ажиллах болно. Халдварын голомтыг хумих, эрсдлийг бууруулах зорилгоор хөл хориог үе шаттай бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт гурав хоногоор сунгах саналыг Улсын Онцгой комиссоос гаргасан. Харин даваа гарагаас хөл хориог цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих саналыг гаргаж байна" хэмээн онцоллоо.
Харин Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатуу хөл хориог ирэх даваа гарагаас цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах чиглэл өглөө.
АДМИН








Нийгэм





