Dark Light
Нийгэм | 2020-12-09

АОК: Өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнийг нээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

АОК "Архангай аймгийн иргэдийг түргэвчилсэн оношлуураар Улаанбаатар хотруу нэвтрэх  шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөн нээлээ. Өмнө мөрдөгдөж байсан журмын дагуу иргэдээ татах хөдөлгөөн үргэлжлэх бөгөөд Батцэнгэл, Ихтамир, Өгийнуур сумдаас бусад сумдад хөл хорионд орсон иргэдийг буцаан суурьшуулах үйл ажиллагаа явагдана. 

Тодруулбал, иргэдээ татах уг үйл ажиллагаа нь зөвхөн өөрийн байнгын оршин суугаа газраасаа өөр газар гацсан иргэдэд хамаатай бөгөөд Архангай аймгийн харъяат иргэд замын хөдөлгөөн хийхийг хориглоно. Аймгийн хэмжээнд хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байна. 

Нэгдүгээр сургууль дээр шинжилгээ авч бүртгэл хийгдэж эхэлсэн бөгөөд өмнө нь өгсөн шинжилгээний хариу 24-48 цагийн хугацаанд хүчинтэй. Хэрэв дээрх хугацаа хэтэрсэн бол дахин шинжилгээ өгөх шаардлагатай.   

Нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэд өнөөдрөөс эхлэн Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлж билетээ захиалах боломжтой юм" гэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22