Дотоодод халдвар бүртгэгдсэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны удирдлагууд, анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга нартай өдөр бүр 2 удаа (zoom) цахим хурал зохион байгуулж, төмөр замчид, гишүүд, байгууллага, хороодод тулгарч буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, УОК, НОК, УБТЗ-ын онцгой байдлын штаб-д мэдээлэл хүргүүлэх, шийдвэрлүүлэх, холбогдох этгээдүүдэд уламжлах зэргээр шуурхай ажилласан байна.
Мөн УБТЗ-ын нийт ажилтнуудад зориулж нэг удаагийн маск 400’000 ширхэг, халдвар хамгааллын хувцас 1’000 ширхэг, нүүрний хаалт 1’000 ширхэг, резин бээлий 5’000 ширхэг буюу нийт 54’577’309 төгрөгийн үнэ бүхий зүйлсийг УБТЗ-ын онцгой штаб-д хандивлажээ.
Төмөр замын дээд сургуулийн дотуур байрны хөл хорионд байгаа 178 оюутны хоол хүнс, ахуйн хэрэглээнд зориулж 1.000.000 төгрөгийн тусламж, өдрөөр болон ээлжээр ажиллаж байгаа ажилтнуудад 120’000 ширхэг (14’500’000 төгрөгийн үнэ бүхий) нэг удаагийн маск олгосноос гадна 0-ээс 12 насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх болон асрамжид нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан байдаг өрх толгойлсон ажилтнуудын судалгааг гаргаж, эдгээр хүмүүст тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх тухай санал боловсруулж, ажил олгогчдоо уламжилжээ.
Гишүүдээс МТЗ-чдын ҮЭ-ийн холбоонд ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн дагуу 40 гаруй хүнд 5’790’000 төгрөгийн тэтгэмж, тусламж олгосон ба Анхан шатны ҮЭ-ийн 40 гаруй хороодын зүгээс нэг удаагийн маск, резин бээлий, гар ариутгагч, халдвар хамгааллын хувцас, нүүрний хаалт, халуун хэмжигч, ариутгалын багаж гэх зэргийг авахад зориулж 53’040’010 төгрөг, дархлаа дэмжих витамин, хүнсний бүтээгдэхүүн, хоолны хөнгөлөлт, аарц, чацаргана, аньс, нэрс зэргээр хангахад 112’462’350 төгрөг, тэтгэмж, тусламж, унааны хөнгөлөлт, халуун баригчтай сав зэрэгт 11’404’868 төгрөг буюу нийт 176’907’228 төгрөгийн дэмжлэгийг гишүүддээ үзүүлсэн байна.
АДМИН








Нийгэм





