Dark Light
Нийгэм | 2020-12-09

Говь-Алтай аймгийн зорилтот бүлгийн 100 өрхөд хүнсний багц олгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Монголчууд гэртээ” теле концертын хандиваар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 багийн зорилтот бүлгийн 100 өрхөд хүнсний багц олгожээ.

Коронавирусний халдварын цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед Монголын улаан загалмай нийгэмлэг, “Монгол HD” телевиз, ХААН банк хамтран “Тэвч, итгэ, хүлээ” уриатай “Монголчууд гэртээ” теле концертыг амжилттай зохион байгуулсан билээ. Тус концертын үеэр иргэдээс цугласан хандиваас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 багийн  зорилтот бүлгийн 100 өрхөд хүнсний багц олгосон байна.

Хүнсний багц хүргэх ажлыг Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хороо, короанвирусний халдварын цар тахлын үед ажиллахаар бэлтгэгдсэн сайн дурын идэвхтэн, гишүүдтэйгээ хамтран багцыг гэр гэрт нь хүргэжээ. Уг ажлыг тусламж хүргэхэд баримтлах дэг журмын дагуу хүн хоорондын зай барин ажилласан тухайгаа Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооноос танилцуулсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22