Dark Light
Нийгэм | 2020-12-09

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 25%-аар буурчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 7505 (25.0% )-аар буурсан үзүүлэлттэй байна. 

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 11 сард 22.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7505 (25.0%)-аар буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 11 дүгээр сард  2300 болж, өмнөх сараас 114 (4.7%)-өөр буурсан аж. 

16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 11 сард улсын дунджаар 106 болж, өмнөх оны мөн үеэс 33 (23.7%)-аар буурчээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2020 оны эхний 11 сард 9786 зөрчил бүртгэгдсэний 7882 (80.5%) зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 1557 (18.9%)-гоор, шийдвэрлэсэн зөрчил 2153 (37.6%)-аар тус тус өссөн.

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 11 сард 4471 болж, өмнөх оны мөн үеэс 431 (10.7%)-ээр, эмэгтэй хүн оролцсон хэрэг 3186 болж, 270 (9.3%), гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн хэрэг 1044 болж, 74 (7.6%)-өөр өсөж, харин бүлэглэн үйлдсэн хэрэг 1386 болж, 313 (18.4%)-аар, хүүхэд оролцсон хэрэг 645 болж, 329 (33.8%)-өөр, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 186 болж, 43 (18.8%)-аар тус тус буурсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00