Dark Light
Нийгэм | 2020-12-10

Эл өдөр найз нөхдийг түших, их хүмүүнтэй уулзахад сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын хоёр хар улаагчин гахай өдөр

Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна

Наран ургах, шингэх: 08.31-16.59

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 10, Бархасвадь гараг. Билгийн тооллын 25, Тэргүүн дагуул одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 31 минутанд мандаж 16 цаг 59 минутанд жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өгөх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22