Dark Light
Нийгэм | 2020-12-10

АОК: Дархан-Уул аймагт ирсэн бол 30 хоногийн хугацаанд аймгаас гарах хөдөлгөөн хийх боломжгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос дараах мэдэгдлийг хийлээ.

АОК "12 дугаар сарын 01-нээс 05-ны хугацаанд бусад аймгаас Дархан-Уул аймагт орж ирсэн иргэд 2-3 хоногийн дараа дахин өөр аймаг, хот руу явахаар хүсэлт гаргах, 40, 41 дүгээр постуудад ирж үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хүндрэл учруулах тохиолдол удаа дараа гарсаар байна. Иймд иргэд та бүхэн Дархан-Уул аймагт ирсэн бол 30 хоногийн хугацаанд аймгаас гарах хөдөлгөөн хийх боломжгүй гэдгийг анхаарна уу. 

Мөн Улаанбаатар хотоос иргэдээ татан авч буйтай холбогдуулан өөр бусад аймгуудаас ирэх иргэдийг хүлээж авахгүй зөвхөн нийслэлээс ирэх иргэдийг хүлээн авахыг анхааруулж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22