Dark Light
Нийгэм | 2021-01-16

БГД-ийн 5023 иргэний шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт хийж, нийт 5023 иргэнийг халдварыг тандах, илрүүлэх PCR шинжилгээнд хамрууллаа.

Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу бүгд гарсан нь СӨРӨГ буюу халдвар илрээгүй байна.

Тус шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-ны хооронд зохион байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт голомтлон гарсан коронавируст “Ковид-19” халдварын тандалт судалгааг амжилттай хийж, тархалтыг хумьж чадсан байна.

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16