Dark Light
Нийгэм | 2021-01-16

Завхан аймгийн шуурхай штаб Улаанбаатар хотод буй иргэдээ татан авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн шуурхай штаб, Нийслэлийн шуурхай штабтай зөвшилцсөний үндсэн дээр Улаанбаатар хотод буй иргэдээ 1 сарын 19-ны Мягмар гариг, 1 сарын 20-ны Лхагва гаригуудад авахаар шийдвэрлэлээ. Сүүлийн 48 цагийн дотор өгсөн PCR  шинжилгээний хариутай, зөвхөн Завхан аймгийн үндсэн харьяатай иргэдээ хүлээн авна. Автобус Драгоны хажуугийн Сүлжмэлийн урдаас дээрх өдрүүдийн 16:00 цагт хөдлөх бөгөөд иргэд 8811-3062, 8811-6849 утсаар жолоочтойгоо холбогдож билетээ бичүүлнэ.
Дээрх шаардлагыг хангасан иргэд хувийн унаагаар ирж болно.
Улаанбаатар хотоос ирсэн иргэд 7 хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд мөрдөхөөс гадна өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал буюу 2021 оны 3 сарын 31-ний өдөр хүртэл эргэж буцахгүй.
Хэрэв Завхан аймгийн үндсэн оршин суугч биш эсвэл PCR  шинжилгээгээ өгөөгүй бол Их-Уул сумын хяналтын постоос буцаахыг хатуу анхааруулж байна.

Завхан аймгийн Шуурхай штаб


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00