Dark Light
Нийгэм | 2021-01-17

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгахад сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн адаг шарагчин үхэр сарын есөн улаан хөхөгчин үхэр өдөр

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна

Наран ургах, шингэх: 08.35:17.29

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Шороо

Аргын тооллын 1 сарын 17, Адъяа гараг. Билгийн тооллын 4, Шувуун хошуут одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22