Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т Орхон аймгийн харъяат иргэн Л /44 настай, эрэгтэй/ “Норд Бенз Хово” загварын автомашинтай, Орхон аймгаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж байгаад “Орхон” гол дотор автомашин нь хазайгаад орчихсон, автомашинаа холбож гаргах гэж ус руу ороод урссан тухай дуудлагыг 9 сарын 2-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 92 км замыг туулан 00:30 цагт очсон. 09.03-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийгэм | 2021-09-03
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







