Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Талын буйр” гэдэг амралтын газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ 8 сарын 31-ний өдрийн 20:00 цагийн орчим иргэн Х нь тус амралтын газраас гараад сураггүй болсон тухай дуудлагыг 9 сарын 1-ний өдрийн 10:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид хүлээн авч “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд хамтран 9 сарын 2-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 11:00 цагт Халхгол сумын төвөөс баруун хойд зүгт 77 км-т, Ялалт 2 дугаар багийн нутаг “Хулст” нуурын шаварт их биеийн хэсэг нь шигдэж, толгойн хэсэг ил гарсан байдалтай байсныг олж цогцсыг сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Нийгэм | 2021-09-03
Амралтын газраас гараад сураггүй болсон эрэгтэйн цогцсыг “Хулст” нуур орчмоос олжээ
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих








Нийгэм







