Ковид 19 халдварын нөхцөл байдлын мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас хүргэлээ.
Энэ үеэр Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр : "Найр хуримыг өргөн дэлгэр хийж байгаа нь орон нутагт халдварын эрсдэл нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Тиймээс иргэд олон нийтийг намрын өдрүүдэд найр хуримыг энэ жилдээ хойшлуулах зөвлөмжийг өгч байна. Баянхонгор аймагт найранд очсон 39 иргэнээс халдвар илэрсэн. Найр хурим хийх нь эргээд маш том эрсдлийг бий болгож буй учраас бүрэн хориглохыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгож байгаа" гэлээ.
АДМИН








Нийгэм







