2021 оны 09 дугаар сарын 02-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 386 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 284 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 8 хүн гэмтэж, Орон нутагт 2 хүн гэмтсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч-4
- Зорчигч-3
- Жолооч-1
Ослын хэлбэр:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -3
- Онхолдох-1
- Мотоцикл автомашинтай мөргөлдсөн-1
- Унадаг дугуй-1
Орон нутагт:
Гэмтсэн хүн:
- Жолоо-1
- Явган зорчигч-1
Ослын хэлбэр:
- Автомашин хүн мөргөсөн-1
- Мотоцикл-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 76 зөрчил илрүүлсний нийслэлд 45 орон нутагт 31 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
АНХААР
Хичээлийн шинэ жил эхэлж явган зорчигчын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хасч өнгөрөх шаардлагатай байна. Мөн та бидний ирээдүй болсон үр хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
АДМИН








Нийгэм







