Zarig.mn сайтаар “Ореэнт инвесмент пропертиз” ХХК-ийг хууль зөрчсөн гэх утга агуулга бүхий найман удаагийн мэдээлэл нийтэлсэнтэй холбогдуулан тус компаниас мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр “Ореэнт инвесмент пропертиз” ХХК-ий захирал Г.Гансүх "Манай компаний үйл ажиллагаа явуулж байгаа газар дархан цаазат газар биш. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллага мэдмээр. Энэ хүнийг яаж шахах, дарамтлах вэ гэсэн санаа зорилготой илт гүтгэлэг хийж байна. Ямар улс төрийн албан тушаалтны захиалгаар худал мэдээлэл тарааж байгаагаа хэлэх хэрэгтэй.
Миний нэр хүнд, эрх чөлөөнд халдсан. Тайван амьдрах аргагүй болгож байна. Манай компанитай хамтарч ажилладаг, миний найз нөхөд гээд надад харах нүүргүй болгож гүтгэсээр байна. Дугаарыг минь улс орон даяар цацсан. Буруу ойлголт авсан хүмүүс над руу залгаж дарамталж байна. Миний хувьд туйлын гомдолтой байна.
Харин ч манай компани ой моддыг сэргээж, ойр орчмын хүмүүсийн тарьсан хогийг үргэлж цэвэрлэдэг. Зам ч зассан, үүнийг ойр орчмын бүх хүмүүс мэдэж байгаа" гэлээ.
АДМИН








Нийгэм







