Dark Light
Нийгэм | 2022-03-15

Ховд аймагт ЕБ-ын сургуулийн тааз шуурганд нуржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Цэцэг сумын нийт 670 гаруй сурагчтай ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн тааз нуржээ.

Тодруулбал: Өнгөрсөн шөнө буюу 2022 оны 3-р сарын 15-ны өдөр хичээлийн А байрны нэг ангийн тааз нурсан байна. 1972 оноос өнөөдрийг хүртэл 50 жил ашиглаж байгаа, хугацаа дууссан, насжилт өндөртэй энэ барилга хүчтэй шуурганы улмаас нуржээ.

Иймд асуудлыг тодруулахаар холбогдох албаны хүмүүстэй ярилцлаа.

Цэцэг сумын засаг дарга Ж.Мөнх-зориг: " Ашиглалтын хугацаа дууссан, насжилт өндөртэй барилга учраас тус байранд 2020 оны 6-8 дугаар сард улсын төсвийн 472 сая төгрөгөөр их засвар хийсэн. Тухайн үед тендер авсан байгууллагын нэрийг сайн мэдэхгүй байна, Ховд аймгийн нэг компани" гэв.

Сургуулийн захирал Д.Мөнхтөр: "Үүссэн нөхцөл байдлын талаар сумын Онцгой комиссод танилцуулж, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээллийг албан ёсоор хүргүүлсэн” гэлээ.     

Одоогийн байдлаар тус сургуулийн захиргаанаас нуралт үүссэн ангийг бүрэн хаажээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10