Dark Light
Нийгэм | 2022-03-18

Альберто Фужиморид өршөөл үзүүлэх нь зохисгүй гэж үзэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Перу улсын Үндсэн хуулийн шүүх 1990-2000 оны хооронд улсыг удирдаж байсан Ерөнхийлөгч асан Альберто Фужиморид өршөөл үзүүлэхээр болжээ. Дээд шүүхийн 4 шүүгч өршөөл үзүүлэхийг дэмжиж, 3 нь эсэргүүцсэн байна.

Фужимори нь төр барих хугацаандаа хүний эрхийг онц ноцтой зөрчсөн хэргээр 25 жилийн хорих ял сонсож, 2032 онд суллагдах ёстой байсан юм. Түүнд өмнө нь өршөөл үзүүлэхээр болж байсан ч Үндсэн хуулийн шүүгч нар эсэргүүцэж байжээ.

Фужимориг суллах шийдвэр гарсанд тус улсын өнөөгийн Ерөнхийлөгч Педро Кастилло эсэргүүцэн хүлээж авчээ. Мөн зүүнийг баримтлагч улс төрийн бүлгэмүүд иргэдийг жагсаал тэмцэлд уриалсан байна. 2017 онд Фужиморид өршөөл үзүүлэх шийдвэр гарахад мянга мянган иргэн гудамжинд жагсаж байсан юм. 

Эх сурвалж: The Guardian

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10