Dark Light
Гадаад | 2026-11-16

ТРАМП ДОТООДДОО УНАСАН НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭХ НАЙДЛАГА ӨВӨРТЛӨН АЗИЙН ОРНУУДЫГ ЗОРИЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Associated Press

АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдах нам томоохон ялагдал хүлээж, дотоод улс төр дэх нэр хүнд нь унасны дараа Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт олон улсын тавцанд шуугиан тарьсан алхам хийхээр Азийн орнуудыг зорилоо. 

Тэрээр энэхүү айлчлалаараа нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг зорьж байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нартай цөмийн зэвсгийн нөөцийн асуудлаар гурван талт түүхэн уулзалт хийхээр зэхэж байна. Хэдийгээр Д.Трамп Америкийн хамгийн том хоёр өрсөлдөгч гүрний удирдагчидтай тогтоосон харилцаагаараа бахархдаг ч одоогоор тэдэнтэй томоохон тохиролцоонд хүрч чадаагүй байгаа юм. 

Д.Трамп эхлээд Филиппинд очиж, Мягмар гарагт (11-р сарын 17) бүс нутаг дахь Бээжингийн түрэмгийллийг сөрөн зогсоход АНУ-аас дэмжлэг хүсэж буй Зүүн Өмнөд Азийн удирдагчидтай уулзана. Үүний дараа Лхагва гарагт Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадыг зорих бөгөөд тэнд Ши Жиньпинтэй энэ онд гурав дахь удаагаа биечлэн уулзаж, мөн В.Путинтэй тааралдах юм. Цагаан ордны мэдээлснээр, тэрээр Манилад Тайландтай худалдааны хэлэлцээр болон бусад арилжааны гэрээнүүдэд гарын үсэг зурж, удирдагчдын хүндэтгэлийн зоогт гол зочноор уригджээ. 

ДОТООДДОО ҮҮССЭН БЭРХШЭЭЛҮҮД ТҮҮНИЙГ ДАГАСААР БАЙНА

Жо Байдены засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан Курт Кэмпбелл "Дотооддоо байдал үнэхээр хүндэрсэн үед онгоцонд суугаад гадаад руу нисэх нь олон ерөнхийлөгчийн хэрэглэдэг арга" хэмээн тэмдэглэжээ. Үнэхээр ч өмнө нь Барак Обама 2014 онд, Жорж Буш 2006 онд намууд нь Конгресст ялагдсаны дараахан Ази руу айлчилж байсан түүхтэй. 

Гэвч Д.Трамп энэ удаад ирэх нэгдүгээр сараас эхлэн Ардчилсан нам Конгрессыг хянахаар болсон, мөн 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх дараагийн нэр дэвшигчид тодорч эхэлсэн хүндхэн үед айлчилж байна. Түүний гадаад айлчлалд саад болж болзошгүй хэд хэдэн асуудал бий: 

  • Нислэгийн саатал: Өнгөрсөн Баасан гарагт АНУ даяар нислэгийг түр зогсоосны улмаас олон мянган нислэг цуцлагдаж, зорчигчид бухимдаж буй үеэр Ерөнхийлөгч эх орноосоо мордлоо. 

  • Тариф ба Ираны дайн: Импортын татвар болон Ираны эсрэг дайн нь сонгогчдын дургүйцлийг ихээхэн төрүүлсэн бөгөөд ирэх оноос Конгресст олонх болох Ардчилсан намынхан түүний гадаад бодлогын эдгээр гол хөшүүргийг хязгаарлах болно. 

  • Nvidia-ийн дуулиан ба Илон Маск: Өнгөрсөн долоо хоногт Nvidia-ийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуанг Хятадын тагнуулч гэгдэх эмэгтэйтэй холбогдсон дуулианаас болж огцорсон нь АНУ-ын хиймэл оюун ухааны (AI) бодлогод хүндрэл учруулав. Мөн айлчлалд тэрбумтан Илон Маск дагалдан яваа бөгөөд сонгуульд 445 сая гаруй ам.доллар зарцуулсан түүний засаг захиргаатай холбоотой асуудлыг Ардчилсан намынхан шалгахаар зэхэж байна. 

ГАДААД ДАХЬ АЛХМУУД НЬ ВАШИНГТОНД ХЯНАЛТАД ОРНО

Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны Ардчилсан намын тэргүүлэх гишүүн Грегори Микс "Бид түүний алхам бүрийг маш анхааралтай ажиглах болно" хэмээн мэдэгджээ. Ардчилсан намынхан Д.Трампыг Ши Жиньпин, В.Путин нарт хэтэрхий зөөлөн ханддаг хэмээн шүүмжилж, Оросын эсрэг хоригийг чангатгах, Тайваньд зэвсэг нийлүүлэх гэрээг биелүүлэхийг шаардаж байна.

Түүнчлэн Азид нисэх онгоцны болон дизель түлшний үнэ огцом өсөхөд хүргэсэн Ираны дайн, мөн Украины ерөнхийлөгч В.Зеленскийг урилгүйгээр Хятадад уулзалт хийх гэж буй зэрэг нь бүс нутгийн удирдагчидтай хийх яриа хэлэлцээг сүүдэрлэх эрсдэлтэй байна. Гэсэн хэдий ч Д.Трамп Манилад АНУ, Австрали, Энэтхэг, Японыг багтаасан "Quad" бүлгийн удирдагчидтай Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш анх удаа уулзахаар төлөвлөжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08